Ripple компанийн гаргасан RLUSD стэйблкоинд Moody’s агентлаг хөрөнгө оруулалтын зэрэглэлийн (investment-grade) зээлжих зэрэглэл олгосны дараа тус токен Coinbase бирж болон Base блокчэйн дээр нэвтэрлээ.

Лхагва гарагт зарласан хэлэлцээрийн хүрээнд ам.доллароор баталгаажсан уг криптовалют нь Coinbase-ийн жижиглэнгийн болон байгууллагын арилжааны платформ дээр боломжтой (available) болсон байна.

Ингэснээр Ripple нь АНУ-ын хамгийн том крипто бирж болох Coinbase-ээр дамжуулан стэйблкоиныхоо хүртээмж, түгээлтийг тэлэх алхам хийлээ.