Биткойны аппликейшнүүдэд их хэмжээний шимтгэл алдах эрсдэл үүссэн бөгөөд үүнд хоёр сангийн (library) алдааг буруутгаж байна.

PSBT (Partially Signed Bitcoin Transactions) импортолдог аппликейшнүүд нь эдгээр эмзэг сангийн тооцоололд найдах үед олборлогчийн шимтгэлийг буруу тооцоолох боломжтой болжээ.

Үүний улмаас хэт өндөр шимтгэл төлөх гэж буй талаарх сэрэмжлүүлэг, анхааруулгыг харуулалгүй өнгөрөөх эрсдэл бий болоод байгаа талаар мэдээлжээ.