АНУ-ын томоохон брокерийн үйлчилгээ үзүүлэгч Robinhood компани сүүлийн улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани хүлээлтээс давсан орлого олсон гэдгээ зарласан ч хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны ханш нь 4 хувиар буурсан байна.
Тус компанийн тайлангаас харахад крипто арилжаанаас олсон орлого 100 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар буурсан үзүүлэлт юм. Крипто зах зээлийн идэвхжил суларсан нь ийнхүү орлогод сөргөөр нөлөөлжээ.
Гэсэн хэдий ч Robinhood-ийн бусад салбарын үйл ажиллагаа эерэг үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, опцион, хувьцаа болон таамаглалын зах зээлийн (prediction markets) идэвхжил өндөр байсан нь крипто арилжааны орлогын бууралтыг нөхөж, компанийн нийт орлогыг өсгөхөд дэмжлэг үзүүлжээ.