Хөрөнгө оруулалт, арилжааны үйлчилгээ үзүүлдэг Robinhood компани хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани энэ хугацаанд 1.31 тэрбум ам.долларын орлого олсон нь тус платформын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Тайлангаас харахад компанийн орлогын бүтэц өөрчлөгдөж байна. Өмнө нь криптовалютын арилжааны үйл ажиллагаа орлогын гол хөдөлгүүр болж байсан бол одоо таамаглалын зах зээл (prediction market) болон Robinhood Chain төслүүд илүү их үүрэг гүйцэтгэх болжээ. Ийнхүү тус платформ нь крипто зах зээлээс хамааралтай байдлаа бууруулж, шинэ чиглэлүүдээр орлогоо нэмэгдүүлж байгаа нь онцгой ажиглагдаж байна.