Хувьцаа болон криптовалютын арилжааны алдартай платформ болох Robinhood нь блокчейн технологийн салбарт шинэ алхам хийж, өөрийн гэсэн сүлжээг бүтээж буйгаа мэдээллээ. Энэхүү сүлжээг "Robinhood Chain" хэмээн нэрлэж байна.

Тус сүлжээ нь Ethereum-ийн хоёр дахь түвшний (Layer-2) сүлжээ бөгөөд үүнийг бүтээхдээ Arbitrum технологийг ашиглаж байгаа аж. Arbitrum нь Ethereum сүлжээний хурдыг нэмэгдүүлж, ашиглалтын зардал буюу шимтгэлийг бууруулах зорилгоор бүтээгдсэн технологи юм.

Robinhood Chain-ийн үндсэн зорилго нь токенжуулсан хөрөнгө, криптовалютын аппликейшн болон блокчейн дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ нь уламжлалт хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх, улмаар блокчейн технологийн давуу талыг санхүүгийн үйлчилгээнд нэвтрүүлэх оролдлого юм.