Хөрөнгө оруулалтын алдартай платформ болох Robinhood нь крипто протокол dYdX-тэй хамтран шинэ төвлөрсөн бус бирж (DEX) гаргахаар төлөвлөж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд dYdX протокол нь Arcus гэсэн шинэ нэртэй болохоо зарлалаа.

Уг төсөл нь Robinhood-ийн хөгжүүлж буй шинэ блокчэйн дээр суурилах бөгөөд хэрэглэгчдэд перпетуал (perpetual) болон токенжуулсан хувьцааны арилжааг хийх боломжийг олгох зорилготой юм.

Robinhood нь хувьцааны арилжаагаар дагнан үйл ажиллагаа явуулдаг Америкийн санхүүгийн технологийн компани бөгөөд энэ удаагийн алхам нь тэднийг блокчэйн технологи болон төвлөрсөн бус санхүүгийн зах зээлд илүү гүнзгий нэвтрэхэд түлхэц болж байна.