Хөрөнгө оруулалт болон крипто арилжааны үйлчилгээ үзүүлдэг Robinhood компани өөрийн шинэ сүлжээг олон нийтэд нээснээ зарлалаа. Энэхүү сүлжээ нь Ethereum блокчэйний Layer-2 шийдэл бөгөөд Arbitrum технологиор ажилладаг юм.
Тус компани нь энэхүү сүлжээгээ "AI-Native" буюу хиймэл оюуны технологид суурилсан гэж тодорхойлж байна. Шинэ сүлжээний гол онцлог нь хувьцааны арилжааг токенжуулах боломжийг бүрдүүлж байгаа явдал юм. Robinhood-ийн хувьд энэ нь санхүүгийн зах зээл болон блокчэйн технологийн уялдааг сайжруулах чиглэлд хийж буй томоохон алхам болж байна.
Одоогоор тус сүлжээний үндсэн сүлжээ (mainnet) бүрэн нээгдсэн бөгөөд хэрэглэгчид болон хөгжүүлэгчид ашиглах боломжтой болжээ.