Гэр ахуйн цэвэрлэгээг хялбарчлах зорилготой Roborock брэндийн Qrevo CurvX загварын робот тоос сорогч Amazon цахим худалдааны платформ дээр онцгой хямдралтай зарагдаж байна. Долдугаар сарын 29-ний байдлаар уг төхөөрөмжийн үнэ 1,499.99 ам.доллароос 799.99 ам.доллар болж, 47 хувиар буюу 700 ам.доллароор хямдарчээ.
Энэхүү робот тоос сорогч нь 22,000Pa хүчин чадал бүхий HyperForce сорох системтэй бөгөөд Zero-Tangling буюу үс, хялгас ороогдохгүй байх технологиор тоноглогдсон. Энэ нь хивс, шалны бохирдол болон 40 см хүртэлх урт үсийг цэвэрлэхэд зориулагдсан байна. Мөн тоос сорохоос гадна шал угаах функцтэй тул хэрэглэгчийн оролцоог эрс багасгадаг онцлогтой.
Төхөөрөмж нь авсаархан хэмжээтэй тул буйдан, шүүгээ зэрэг тавилгын доогуурх хүрэхэд хэцүү хэсгүүдийг цэвэрлэх боломжтой. Навигацийн хувьд RetractSense систем болон LiDAR мэдрэгчүүдийг ашигладаг бол саад бэрхшээлийг танихдаа Reactive AI системийг ашигладаг байна. Энэхүү технологи нь RGB камер болон бүтцийн гэрлийн тусламжтайгаар 108 төрлийн объектыг таньж, тойрч гарах чадвартай.
Гэрийн тэжээвэр амьтантай хэрэглэгчдэд зориулсан нэмэлт боломжууд ч уг төхөөрөмжид багтжээ. Тухайлбал, гэртээ байхгүй үедээ гэрийн тэжээвэр амьтнаа харах, видео дуудлага хийх, хоёр талын дуут харилцаа үүсгэх, мөн амьтдыг таньж тэднийг мөргөхөөс сэргийлэх функцүүдтэй. Мөн эзгүй үедээ гэрийн тэжээвэр амьтдын зураг авах боломжтой ажээ.