Гэрийн робот тоос сорогч үйлдвэрлэгч алдартай iRobot компани 2025 оны 12-р сард дампуурлаа зарласан ч, тус компани бүтэц зохион байгуулалтаа шинэчлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэж байсан. Тэгвэл 2026 оны 7-р сард iRobot шинэ эзэмшигчийнхээ дор АНУ-ын зах зээлд шинэ Roomba загваруудаа албан ёсоор танилцууллаа.
Shark-тай өрсөлдөх нь
Робот тоос сорогчийн зах зээлд Shark брэндтэй өрсөлдөх нь iRobot-ын хувьд гол сорилт болоод байна. Roomba-ийн хувьд ухаалаг зураглал, цэвэрлэгээний алчуураа өөрөө угааж хатаадаг суурь төхөөрөмж, бохирдол илэрсэн үед сорох хүчээ автоматаар нэмэгдүүлдэг зэрэг олон төрлийн сонголтоор зах зээлд байр сууриа хадгалахыг зорьж байна. Shark брэндтэй харьцуулахад Roomba нь жижиг саад тотгорыг таньж тойрох технологиороо давуу талтай гэж үзэж байгаа аж.
Шинэ загваруудын онцлог
iRobot энэ удаад уламжлалт хавтгай алчууртай цэвэрлэгээний оронд хоёр эргэдэг алчуур бүхий шинэ технологийг нэвтрүүлжээ. Мөн Reddit зэрэг платформууд дээрх хэрэглэгчдийн хүсэлтийг харгалзан, чийгтэй цэвэрлэгээ хийдэггүй, зөвхөн тоос сорох зориулалттай Roomba Max 715 Vac загварыг ч гаргасан байна. Гэвч зах зээлд байгаа ижил төрлийн бусад дэвшилтэт роботуудтай харьцуулахад, энэхүү загварын үнэ нь өндөр гэсэн шүүмжлэлүүд гарсаар байна.
Одоогоор зах зээлд Roomba 105 болон Roomba Plus 505 Combo зэрэг загварууд худалдаалагдаж байгаа бөгөөд iRobot компани өөрсдийн бүтээгдэхүүнийг "хэт үнэтэй, хангалтгүй" гэсэн хэрэглэгчдийн шүүмжлэлээс ангижрахын тулд шинэ боломжуудыг эрэлхийлж байна.