Автомашин сонирхогчдын анхаарлын төвд байдаг Goodwood арга хэмжээний үеэр Германы автомашин үйлдвэрлэгч Ruf компани өөрийн шинэ бүтээл болох найман цилиндртэй хөдөлгүүрийг танилцууллаа.
Тус компанийн мэдээлснээр, 4.8 литрийн багтаамжтай энэхүү найман цилиндртэй хөдөлгүүр нь 1,000 гаруй морины хүч гаргах чадалтай юм. Түүнчлэн хөдөлгүүрийн эргүүлэх хүч нь 1,000 Нм-д хүрэх үзүүлэлттэй байна гэж Ruf онцолжээ.