Хүчирхэг тоглоомын орчин бүрдүүлэх сонирхолтой гэймерүүдэд зориулсан томоохон хямдрал зарлагджээ. Наймдугаар сарын 19-ний байдлаар Samsung 57" Odyssey Neo G9 муруй гэйминг дэлгэц Amazon платформ дээр 1,449.99 ам.доллар болж хямдарсан байна. Энэ нь түүний үндсэн үнэ болох 2,099.99 ам.доллароос 650 ам.доллар буюу 31 хувиар буурсан үзүүлэлт юм.

Техникийн өндөр үзүүлэлт ба онцлог

Энэхүү 57 инчийн аварга дэлгэц нь 1000R муруйлттай бөгөөд 240Hz давтамж, 1ms (GTG) хариу үйлдэх хугацаатай. Эдгээр үзүүлэлт нь өндөр хурд, шаламгай хөдөлгөөн шаардсан тоглоом тоглох үед ч дүрсийг тод, бодит мэт мэдрүүлдэг байна.

Түүнчлэн уг дэлгэц нь хоёр ширхэг 32 инчийн UHD (3840 x 2160) дэлгэцийг нийлүүлсэнтэй тэнцэх Dual UHD чанартай тул нэг дор хоёр дэлгэцийн зориулалтаар ашиглах боломжтой. Мөн 1,000 нит хүртэлх дээд гэрэлтүүлэг, 1,000,000:1 тодосгогч харьцаа (contrast ratio)-тай тул дүрсийг маш тод, нарийвчлал сайтай харуулна.

Төхөөрөмжийн холболтын хувьд 2.1 HDMI болон 2.1 DisplayPort (DP) оролтуудтай тул бусад төхөөрөмжтэй хурдан, уян хатан холбогдох боломжийг олгодог байна.