Технологийн салбарын томоохон төлөөлөгч Samsung компани саяхан шинэ утас, ухаалаг цаг болон Galaxy нүдний шил зэрэг олон төрлийн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаад Amazon худалдааны платформ дээр сонирхолтой урамшуулал зарлагджээ.

Тодруулбал, Samsung Galaxy Watch Ultra 2 ухаалаг цагийг 699.99 долларын үнээр худалдан авахдаа 100 долларын үнэ бүхий Amazon бэлгийн картын хамт авах боломжтой байна. Энэхүү урамшуулалд хамрагдахын тулд худалдан авалт хийхдээ бэлгийн карттай багцыг сонгох шаардлагатай юм.

Энэхүү ухаалаг цаг нь гадаа орчинд ажиллахад зориулагдсан бөгөөд гүйлт эсвэл явган аялалын үеэр зам заах, өндөр болон хурдны мэдээлэл өгөх, мөн шингэний дутагдалд орохоос сэргийлэх сануулга өгөх зэрэг функцүүдтэй. Түүнчлэн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг нэгтгэн Heart Health Score буюу зүрхний эрүүл мэндийн нэгдсэн оноог харуулдаг байна.

Бат бөх чанарын хувьд уг цаг нь IP69K болон 10ATM стандартыг хангасан тул тоос шороо нэвтрүүлдэггүй, мөн 100 метрийн гүнд усны хамгаалалттай. Усанд шумбах үед ашиглах боломжтой Mares компанийн шумбалтын компьютер суурилуулсан бөгөөд энэ нь шумбалтын гүн, аюулгүй байдлын зогсолт болон бусад шаардлагатай мэдээллийг бодит цаг хугацаанд хянах боломжийг олгодог.

Уг урамшуулал нь 8-р сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул сонирхсон хэрэглэгчид хугацаа дуусахаас өмнө амжиж захиалахыг зөвлөж байна.