Sandbox (Сандбокс) гэх виртуал ертөнц буюу метаверс платформ нь залуусын дунд нэлээдгүй алдартай билээ. Тус компанийн захирлын эхнэрийг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд дээрэмд оролцогчид хэргийн газраас Uber таксигаар зугтахыг завдсан тухай Cointelegraph мэдээллээ.

CertiK гэх блокчэйний аюулгүй байдлын компаниас гаргасан мэдээллээр бол крипто валютын дээрмийн бүлэглэлүүд ихэвчлэн гурваас таван хүний бүрэлдэхүүнтэй байдаг бөгөөд ихэнх нь туршлагагүй, харин толгойлогч нар нь гадаадад байдаг гэжээ. Энэ төрлийн гэмт хэрэг улам бүр гарах болсон нь крипто валютын аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Дээрэмдүүлсэн хүний нэр болон хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор нууц байгаа хэдий ч цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа бөгөөд дээрэмд оролцогчдыг олж тогтоох ажиллагааг явуулж байна. Энэхүү хэрэг нь крипто валюттай холбоотой гэмт хэрэг улам бүр нэмэгдэж байгаагийн нэг жишээ бөгөөд залуус крипто хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой байхыг анхааруулж байна.