Блокчэйн технологийн Secret Network сүлжээнд аюулгүй байдлын зөрчил гарч, 4.7 сая долларын хохирол учирсан талаар Cointelegraph мэдээллээ.
Энэхүү халдлага нь сүлжээний гүүрэн холболт (bridge) дээрх "хязгааргүй мөнгө хэвлэх" (infinite mint) алдаатай холбоотой байжээ. Уг цоорхойг хакерууд ашигласан бөгөөд асуудал илрэх хүртэл бүтэн долоо хоногийн турш үргэлжилсэн байна.
Халдлага үйлдсэн этгээдүүд хулгайлсан хөрөнгөө Ethereum сүлжээ рүү шилжүүлж, улмаар биржүүд рүү гаргасан гэх мэдээлэл байна.