Эфириум эзэмшдэг корпорацын түвшний томоохон компаниудын нэг болох Sharplink пүрэв гарагт 5,000 ETH-ийн шилжүүлэг хүлээн авсан байна. Энэ нь тус компанийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сараас хойшхи анхны томоохон орлого болж байгаа юм.
Койндеск (CoinDesk) агентлагийн мэдээлснээр, хүлээн авсан 5,000 эфириумын үнэлгээ нь ойролцоогоор 7.85 сая ам.доллар хүрэхүйц хэмжээтэй байна. Гэсэн хэдий ч тус компани нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан цаасан дээрх дүнгээр 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгаа юм.
Sharplink нь эфириум сан хөмрөг бүрдүүлэгч томоохон байгууллагуудын нэгд тооцогддог бөгөөд найман сарын турш ямар нэгэн шилжүүлэг хийгээгүй байсны эцэст ийнхүү дахин хөрөнгө нэмэгдүүлж эхэллээ.