Аймшгийн тоглоомын алдарт Silent Hill цувралын албан ёсны сошиал хуудсуудад нэгэн нууцлаг нийтлэл тавигдсан нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.
Энэхүү нийтлэл нь цувралын шинэ бүтээл болох Silent Hill: Townfall тоглоомын нээлт болох есдүгээр сарын 24-ний өдрийг угтан гарчээ. Албан ёсны хуудсанд зөвхөн "call me" буюу "над руу залга" гэсэн бичиг бүхий и-мэйл болон (609) 626-7242 гэсэн утасны дугаарыг харуулсан байна.
Уг мэдээлэлд дурдсанаар энэхүү дугаар нь зөвхөн АНУ-ын 18 ба түүнээс дээш насны оршин суугчдад зориулагдсан аж. Мөн энгийн үүрэн холбоо, зурвас, дата болон дуудлагын төлбөр тооцогдож болзошгүй гэдгийг сануулж, хувийн нууцлалын бодлогын холбоосуудыг хамтад нь нийтэлсэн байна.