Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Slate Auto компани өөрсдийн шинэ загварын цахилгаан пикап автомашины урьдчилсан захиалгыг авч эхэлсэн байна. Тус автомашин нь 25 мянган ам.долларын үнэтэй бөгөөд хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөн тохируулах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Гэсэн хэдий ч тус компанийн зүгээс уг автомашины бүрэн хэмжээний үйлдвэрлэл 2027 он хүртэл эхлэхгүй байх төлөвтэй байгааг мэдээлжээ. Иймд сонирхогчид урьдчилан захиалга өгөх боломжтой ч үйлдвэрлэл жигдрэхийг хүлээх шаардлагатай байна.