Америкийн алдарт Slipknot металл хамтлаг нь хатуу хэмнэл, масктай төрхөөрөө дэлхий дахинд танигдсан билээ. Тэгвэл тус хамтлагийн фэнүүдэд баяртай мэдээ дуулгахад бэлэн байна. Тэдний 2008 онд бичүүлсэн, өмнө нь хэзээ ч цацагдаж байгаагүй “Look Outside Your Window” нэртэй цомог нь энэ жил албан ёсоор цацагдах болжээ.
Энэхүү цомог нь Slipknot-ын бусад уран бүтээлээс эрс ялгаатай, илүү туршилтын шинжтэй гэдгээрээ онцлог юм. Цомогт Slipknot-ын гишүүд болох Corey Taylor, Jim Root, Sid Wilson, Shawn Crahan нар хамтран ажилласан бөгөөд тэдний хөгжмийн ур чадварыг өөр өнцгөөс харуулах болно гэж мэдэгдсэн байна.
“Look Outside Your Window” цомгийн цацагдах тов одоогоор тодорхойгүй байгаа ч Slipknot-ын фэнүүд энэхүү онцгой цомгийг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй. Энэхүү цомог нь Slipknot-ын хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээх болно гэдэгт итгэлтэй байна.