Smashing Pumpkins бол 90-ээд оны альтернатив рок хөгжмийн хамгийн том төлөөлөгчдийн нэг билээ. Тэдний “Mellon Collie and the Infinite Sadness” цомог нь тухайн үеийн залуусын дунд маш их алдартай болж, олон сая хувь борлогдож байсан юм.

Одоо тус хамтлагийн ахлагч, дуучин Билли Корган энэхүү цомгийн 30 жилийн ойг тохиолдуулан 2026 онд Их Британи болон Европын орнуудаар аялан тоглолтоо хийхээр болжээ. Энэ удаагийн тоглолтын онцлог нь тэрээр цомгийн дуунуудыг найрал хөгжимтэй хослуулан, шинэчилсэн хувилбараар хүргэх гэнэ.

Билли Корган энэ тухайгаа “Энэ бол зүгээр нэг тоглолт биш, харин сонсогчдод зориулсан бүрэн шинэ, дуу авиа болон визуал туршлага байх болно” гэж мэдэгджээ. Тоглолтын тасалбарын худалдаа хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэхүү мэдээ залуу үеийнхний дунд ностальги мэдрэмжийг төрүүлж, тус хамтлагийн фэнүүдийг баярлуулж байгаа болов уу.

Smashing Pumpkins хамтлаг Монголд төдийлөн алдаршаагүй ч 90-ээд оны рок хөгжмийг сонирхдог залууст бол маш сайн танил билээ.