Solana (SOL) токен 2025 оны нэгдүгээр сард 294 ам.долларт хүрч байсан дээд түвшнээсээ даруй 75 орчим хувиар унаж, одоогоор 73 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. Ханш ийнхүү огцом буурсан ч урт хугацааны таамаг болон деривативын зах зээл дэх хөдөлгөөн олны анхаарлыг татсан хэвээр байна.
Зах зээлийн байр суурь ба ликвидацийн бүсүүд
Binance бирж дээр хянагдаж буй томоохон хөрөнгө оруулагчид буюу халимнуудын байр суурь буурах чиглэлд (long позиц ердөө 20 орчим хувь) хазайсан байгаа бол өргөн хүрээний дансны 79 орчим хувь нь өсөлтөд найдаж long позиц барьж байна.
PumpGlass-ийн мэдээллээс үзвэл, 79.01 ам.долларын бүсэд ойролцоогоор 19.5 сая ам.долларын short ликвидацийн бөөгнөрөл байгаа бол 69.39 ам.доллар болон 68.01 ам.долларын түвшинд тус тус long ликвидацийн кластерууд ажиглагдаж байна.
2030 оны төлөв ямар байх вэ?
Bitwise-ийн зүгээс SOL-ийн суурь үнэлгээг 385 ам.доллар гэж үзэж буй бөгөөд энэ нь токенжуулсан хувьцааны арилжаанаас хамаарахаар байна. Харин NewsBTC-ийн гаргасан тооцооллоор, хэрэв Solana 690 сая токены нийт нийлүүлэлттэй байна гэж үзвэл 2,000 ам.долларт хүрэх үед түүний нийт нийлүүлэлтийн үнэлгээ ойролцоогоор 1.38 их наяд ам.долларт хүрэхээр байгаа юм.
Үүнээс гадна NewsBTC нь 2030 оны нөхцөлт хувилбаруудыг дараах байдлаар тодорхойлжээ:
* Уналтын (bearish) хувилбар: 40–110 ам.доллар
* Суурь (base) хувилбар: 180–400 ам.доллар
* Өсөлтийн (bullish) хувилбар: 600–1,000 ам.доллар
* Туйлын өсөлтийн (extreme upside) хувилбар: 1,500–2,000+ ам.доллар