Дэлхийн тоглоомын салбарын тэргүүлэгч Sony компани PlayStation тоглоомын физик дискний үйлдвэрлэлийг зогсоох шийдвэрээ эргэн харахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү мэдээллийг тус компанийн санхүүгийн захирал Лин Тао 2026 оны долдугаар сарын 31-ний өдөр болсон санхүүгийн тайлангийн хурал дээр шууд дамжуулалтаар баталсан байна.

Сүүлийн үед тоглоом сонирхогчдын зүгээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэн онлайн өргөдөл гаргах, PS Plus захиалгаа цуцлах зэрэг олон төрлийн эсэргүүцлийн арга хэмжээ өрнөж байгаа билээ. Гэсэн хэдий ч Sony компанийн удирдлага 2028 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ тоглоомуудын физик дискний үйлдвэрлэлийг зогсоох төлөвлөгөөгөө хэвээр үлдээхээр шийджээ.

Санхүүгийн захирал Лин Тао энэхүү шийдвэрийнхээ талаар тайлбарлахдаа: "Бид энэ шийдвэрийг гаргахдаа олон хүчин зүйлийг харгалзан үзсэн. Хамгийн гол хүчин зүйл бол агуулгын дижиталчлал нийтлэг байдлаар эрчимжиж байгаа явдал юм. Энэ нь зөвхөн PlayStation-д хамаатай асуудал биш, бүх төрлийн контентын хувьд дижитал хэлбэрт шилжих үйл явц тасралтгүй үргэлжилж байна" гэжээ.

Ийнхүү хэрэглэгчдийн зүгээс ирж буй олон нийтийн хүчтэй эсэргүүцэл үл харгалзан, Sony компани ирээдүйн стратегийн чиг хандлагаа дижитал хувилбар руу бүрэн шилжүүлэх байр сууриа хатуу баримталсаар байна.