Sony компани олон тоглогчтой Horizon Hunters Gathering төслийнхөө бүтцийг өөрчлөн шинэчилж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэхүү тоглоом нь хаалттай туршилтын үеэр тааруу үнэлгээ, сэтгэгдэл авсны дараа ийм шийдвэрт хүрсэн гэж эх сурвалжууд дурдаж байна.
Энэхүү алхам нь PlayStation-ий олон тоглогчтой, тасралтгүй шинэчлэгддэг тоглоом (live-service) хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэлүүдийн бас нэгэн жишээ болж байгаа аж.
Bloomberg агентлагийн сэтгүүлч Жэйсон Шрейер (Jason Schreier)-ийн мэдээлснээр тоглоомыг бүтээгч Guerrilla Games студи уг төслийг өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн шинэчлэн боловсруулж эхэлжээ.
Тус студи анх төлөвлөж байсан тасралтгүй үйлчилгээний загвараасаа татгалзаж, оронд нь түүх өгүүлсэн горим бүхий харьцангуй жижиг хэмжээний хамтарсан (co-op) олон тоглогчийн тоглоом болгон өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэж тайлагнасан байна.