Дэлхийд алдартай Sony брэнд нь телевизийн салбарт удаан хугацааны туршид тэргүүлэгчдийн нэг байсаар ирсэн билээ. Тэгвэл тус компанийн телевиз болон гэрийн аудио төхөөрөмжүүдийг хариуцдаг гэрийн зугаа цэнгэлийн бизнесд томоохон өөрчлөлт орох гэж байна.
2026 оны нэгдүгээр сараас эхлэн Sony-ийн энэхүү бизнесийг TCL компани хариуцан ажиллахаар болжээ. TCL нь телевизийн зах зээлд төсөвт ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг туршлагаараа танигдсан компани юм.
Хэдийгээр үйлдвэрлэл болон үнийн бодлогод TCL-ийн оролцоо нэмэгдэх ч "Bravia" нэрийн телевизүүд зах зээлд хэвээр үлдэх юм. Sony-ийн тухайд зураг боловсруулах технологийн үндсэн чиг хандлагаа хадгалах ажээ. Sony-ийн өндөр зэрэглэлийн технологи болон TCL-ийн хямд өртөгтэй үйлдвэрлэлийн туршлага хосолсноор 2027 оноос эхлэн зах зээлд шинэ боломжууд нээгдэнэ хэмээн таамаглаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Sony-ийн телевизүүд олон нийтэд илүү хүртээмжтэй болох төлөвтэй байна.