South Park-ийг бүтээгч Трей Паркер, Мэтт Стоун нар тус цуврал есдүгээр сард шинэ ангиудаараа эргэн ирэхийг баталгаажууллаа. Шинэ ангиуд арваннэгдүгээр сарын сүүл хүртэл үргэлжлэх юм байна.
South Park бол Америкийн насанд хүрэгчдэд зориулсан, хар хошин шог, нийгмийн шүүмжлэлээрээ алдартай хүүхэлдэйн цуврал юм. 1997 оноос хойш тасралтгүй гарч байгаа бөгөөд дэлхий дахинд олон сая үзэгчтэй.
Тус цуврал нь Колорадо мужийн South Park хэмээх жижиг хотод амьдардаг Стэн, Кайл, Картман, Кенни гэх дөрвөн хүүхдийн адал явдлыг харуулдаг. Анги бүр нь тухайн үеийн нийгэмд өрнөж буй асуудлуудыг хөндөж, хошин байдлаар шүүмжилдэг.
South Park-ийн шинэ улирлыг үзэхээр тэсэн ядан хүлээж байгаа залуустаа дуулгахад таатай байна. Энэ удаагийн ангиудаар ямар асуудлыг хөндөж, биднийг хэрхэн инээлгэх бол гэдэг үнэхээр сонирхолтой байна шүү.