Есдүгээр сарын эцсийн байдлаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох S&P 500 индексийн янз бүрийн хугацаан дахь жилийн дундаж өгөөжийн үзүүлэлтүүд тодорхой боллоо.
Хугацаагаар нь авч үзвэл тус индексийн жилийн дундаж өгөөж:
- 3 жилд: +22.9%
- 7 жилд: +16.2%
- 10 жилд: +15.3%
- 15 жилд: +15.7% байжээ.
Харин арай урт хугацаа буюу 20 болон түүнээс дээш жилийн хугацаанд жилийн өгөөжийн үзүүлэлт түүхэн дундаж түвшинд ойртсон байна. Тухайлбал:
- 20 жилд: +11.2%
- 30 жилд: +10.3%
- 40 жилд: +11.5%
- 50 жилд: +11.9%-ийн өгөөжтэй байв.
Сүүлийн 100 орчим жилийн хугацаанд S&P 500 индексийн жилийн дундаж өгөөж ойролцоогоор 10% байсан түүхтэй. Иймээс 20-оос 50 хүртэлх жилийн хугацааны өгөөжүүд нь энэхүү урт хугацааны дундажтай тун ойрхон байгаа бол 15 болон түүнээс доош жилийн үзүүлэлтүүд харьцангуй өндөр гарчээ.