АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын банк болох Morgan Stanley-ийн шинжээчид S&P 500 индексийн өнөөгийн төлөв байдал нь 2021 оны зах зээлийн дүр зурагтай ижил төстэй байгааг онцоллоо.

Энэхүү дүгнэлт нь хөрөнгө оруулагчдын зах зээл дээрх үйл хөдлөл болон хөрөнгө оруулалтын чиг хандлагатай шууд холбоотой юм. Тодруулбал, хиймэл оюун ухааны (AI) технологийн хэрэглээ өргөжин тэлж, олон компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулагчид өндөр чанартай, томоохон компаниудын хувьцааг (megacap stocks) илүүд үзэх болжээ.

Зах зээлийн шинжээчдийн хувьд хөрөнгө оруулагчид ийнхүү өөрсдийн хөрөнгөө томоохон технологийн болон өндөр чанартай хувьцаанууд руу чиглүүлж байгаа нь 2021 онд ажиглагдаж байсан зах зээлийн хөдөлгөөнтэй төстэй байгааг анхааруулж байна.