Хөрөнгийн зах зээлийн түүхэн өсөлтийн талаар санхүүгийн нийтлэлч өөрийн тэмдэглэлдээ дурджээ. Түүний тооцоолсноор 1950 оноос хойш АНУ-ын S&P 500 индекс бараг 1,400 шинэ дээд амжилт (all-time high) тогтоосон байна.

Энэхүү шинэ дээд цэгүүд нь тухайн хугацааны нийт арилжааны өдрүүдийн 7 хувийг эзэлж байгаа аж.

Хэрэв та урт хугацааны хөрөнгө оруулагч бол өөрийн хөрөнгө оруулалтын хугацаанд маш олон шинэ дээд амжилтыг үзэх болно гэдгийг зохиогч тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчид ханшийн уналтын (drawdown) нөхцөлд ч мөн ихээхэн цаг хугацааг өнгөрүүлэх болдог гэдгийг нийтлэлдээ онцолсон байна.