АНУ-ын сансар судлалын SpaceX компани сансарт ниссэн Starship хөлгөө эх дэлхийдээ буцаж ирэхэд нь агаарт аварга том механик гараар амжилттай барьж авах туршилтыг анх удаа гүйцэтгэлээ.

Уг хөлөг Бямба гарагт нислэгээ эхлүүлсэн газраасаа буюу анх хөөрснөөс 22 цагийн дараа эргэн ирж, төлөвлөсний дагуу агаарт механик гарт баригдсан байна. Энэ нь SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маск болон түүний багийнхны хүсэн хүлээж байсан томоохон үр дүн болжээ.

Гэвч Техас мужаас Баасан гарагт хөөрсний дараахан хөлгийн эхний шатны пуужин (booster) дэлбэрсэн тул компани хоёр хэсгийг хоёуланг нь барьж авах зорилтоо бүрэн биелүүлж чадаагүй байна. Дэлбэрэлтээс үүссэн хэлтэрхий, үлдэгдлүүд нь Мексикийн буланд хөвүүрээр тусгаарлагдсан байдалтай үлдсэн талаар мэдээлжээ.