SpaceX компанийн пуужин сарны гадаргуу дээр мөргөсний улмаас үүссэн тогооны анхны зургийг Солонгосын сансар судлалын хүрээлэн (KARI) олон нийтэд дэлгэлээ.
Дээрх байгууллагаас гаргасан гэрэл зурагт сарны гадаргуу дээр үүссэн гүнзгий сорви буюу тогоо тод харагдаж байна. Уг тогоо нь харьцангуй жижиг хэмжээтэй болохыг эх сурвалжид онцолжээ.