Америкийн дуу оруулагч Том Кэйн таалал төгссөн тухай мэдээлэл цацагдаж, түүний фэнүүд болон хамтран ажиллаж байсан хүмүүс гүн эмгэнэл илэрхийлж байна. Тэрээр 64 настай байсан юм.

Том Кэйн бол Холливудын хамгийн алдартай дуу оруулагчдын нэг байсан бөгөөд Star Wars: The Clone Wars, Star Wars: Rebels зэрэг Star Wars-ийн анимэйшн цувралуудад ЙОДА-гийн дүрийг бүтээснээрээ олонд илүүтэй танигдсан. Мөн тэрээр Call of Duty: Zombies тоглоомын Доктор Монтигийн дүрд дуу оруулснаараа геймерүүдийн дунд маш их алдартай болсон билээ. Түүний дуу хоолой нь олон арван кино, телевизийн шоу, видео тоглоомуудад сонсогдсон.

Түүний нас барсан шалтгааныг одоогоор тодорхой болоогүй байна. Galactic Productions компанийн мэдээлснээр түүний гэр бүл болон найз нөхөд нь гүн эмгэнэлд автсан байгаа гэнэ.

Түүний бүтээлүүд нь олон хүний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хадгалагдан үлдэх болно. Уужим сайтын хамт олон түүний гэр бүл, найз нөхөд, фэнүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.