Блокчэйн технологийн StarkWare компанийн гүйцэтгэх захирал Эли Бен-Сассон Биткоины эдийн засгийн загварт өөрчлөлт оруулах санааг дэвшүүлжээ. Тэрээр одоогийн 21 сая ширхэг гэсэн Биткоины дээд хязгаарыг халж, оронд нь жил бүр 4 хувийн инфляц буюу шинээр Биткоин гаргах системд шилжихийг уриалсан байна.

Бен-Сассоны энэхүү байр суурь нь Биткоины хэрэглэгчид хувийн түлхүүрээ алдах тохиолдол ихэсч байгаатай холбоотой юм. Тэрээр цаг хугацаа өнгөрөх тусам ашиглах боломжтой Биткоины тоо хэмжээ байнга багасаж байгаа нь ирээдүйд асуудал үүсгэж болзошгүй гэж үзэж байна. Иймд алдагдсан Биткоинуудыг нөхөхийн тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж тэрээр тайлбарлажээ.

Гэсэн хэдий ч энэхүү санал нь криптовалютын салбарт томоохон маргааныг дагуулж байна. Олон хүн түүний энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Биткоины үндсэн зарчим болох хязгаарлагдмал нийлүүлэлтийг хэвээр хадгалах ёстой гэж үзэж байгаа ажээ.