Блокчейн технологийн Starknet сүлжээг хөгжүүлэгч StarkWare компани хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилготой "Private KYC" буюу хувийн таних үйлчилгээг танилцууллаа.
Одоогийн хэрэглэгчийн бүртгэлийн системүүд нь тухайн хүнийг танихын тулд бичиг баримтын бүх мэдээллийг шаарддаг билээ. Энэ нь хувийн мэдээлэл алдагдах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Starknet үзэж байна.
Starknet-ийн зүгээс "Өнөөгийн таних үйл явц нь зөвхөн нэг баримтыг л баталгаажуулах шаардлагатай байхад бичиг баримтын бүх мэдээллийг шаардаж байна" хэмээн мэдэгдлээ. Энэхүү шинэ шийдэл нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шаардлагагүй хувийн мэдээллийг цуглуулахгүй байх зорилготой юм.