АНУ-ын алдартай “Storage Wars” реалити шоуны од Даррелл Шитс-ийн үхлийн талаарх шинэ мэдээлэл олон нийтэд ил боллоо. Лэйк Хавасу хотын цагдаагийн газраас гаргасан хэргийн тайланд дурдсанаар, талийгаач амиа хорлохдоо үлдээсэн зурвас олдсон байна.

Тус баримт бичигт дурдсанаар, Даррелл Шитс нь амиа алдахаасаа өмнөхөн өөрийн хүүтэйгээ маргалдсан байжээ. Цагдаагийн байгууллагаас гаргасан энэхүү шинэ тайлан нь түүний үхлийн нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой баримт болоод байна.

“Storage Wars” буюу “Агуулахын дайн” шоу нь хуучин агуулахын эд зүйлсийг дуудлага худалдаагаар худалдан авч, ашиг олохыг зорьдог хүмүүсийн тухай өгүүлдэг алдартай нэвтрүүлэг юм. Энэхүү шоуны гол дүрүүдийн нэг байсан Даррелл Шитсийн талаар гарсан энэхүү эмгэнэлт мэдээлэл нь түүний шүтэн бишрэгчид болон үзэгчдийн хувьд хүнд цохилт болж байна.