Америкийн алдартай "Storage Wars" реалити шоуны од Даррелл Шитс 67 насандаа таалал төгссөн тухай мэдээлэл цацагдлаа. Түүний үхлийн шалтгааныг одоогоор тодорхой болоогүй байна.

Даррелл Шитс нь "Storage Wars" шоунд 2011 оноос хойш оролцож, өөрийн хурц зан араншин, хошин яриагаараа үзэгчдийн таашаалд нийцсэн билээ. Тэрээр шоуны туршид "The Gambler" гэх хочоороо алдаршиж, худалдаж авсан агуулахуудынхаа үнэ цэнийг оновчтой таамаглаж чаддаг байсан нь түүнийг амжилтанд хүргэсэн.

"Storage Wars" шоу нь хаягдсан агуулахуудыг дуудлага худалдаагаар худалдан авч, тэдгээрийн дотор юу байгааг олж мэдэхийг харуулдаг реалити шоу юм. Энэхүү шоу нь Америкт төдийгүй дэлхий даяар маш их алдартай бөгөөд олон орны телевизүүдээр гардаг.

Даррелл Шитсийн гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.