Английн хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг, рэппер Stormzy өөрийн #Merky Films кино компаниараа дамжуулан Английн Премьер лигийн Арсенал багийн домогт тоглогч Иан Райтын тухай намтарчилсан киног бүтээхээр болсон тухай NME мэдээллээ.

Stormzy киноны тухай хэлэхдээ “Райтын замнал хөлбөмбөгөөс хамаагүй илүү өргөн хүрээтэй. Энэ бол тэсвэр хатуужил, гэр бүл, бэрхшээлийг даван туулж өөртөө итгэх итгэлийн тухай түүх” гэжээ.

Иан Райт нь Английн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн, Арсенал багийн төлөө олон гайхалтай гоол оруулж, шүтэн бишрэгчдийн хайртай тоглогч болж чадсан юм. Түүний амьдрал, хөлбөмбөгийн замнал нь залуу үед үлгэр дуурайлал болж, олон хүнийг урам зоригжуулж чаддаг.

Stormzy-ийн хувьд зөвхөн хөгжмөөрөө бус кино урлагт хүч үзэж байгаа нь залуу уран бүтээлчдэд шинэ боломж нээж, урам зориг өгч байна. #Merky Films нь өмнө нь ч олон сонирхолтой төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд Иан Райтын тухай кино нь тэдний хувьд бас нэгэн том амжилт авчрах байх гэж найдаж байна.