Биткойн нөөцөлдөг Strategy компани Даваа гарагт STRC хувьцаагаа эргүүлэн худалдан авах зөвшөөрлийн хэмжээгээ гурав дахь удаагаа нэмэгдүүлж, нийт хөтөлбөрийн дүнг 4 тэрбум ам.долларт хүргэлээ.

Тус шийдвэр нь компанийн энгийн хувьцааны үзүүлэлт зах зээл дээр тааруу хэвээр байх үед гарсан бөгөөд MSTR хувьцааны ханш 21 хувиар буураад байна.

Strategy өмнө нь баталсан 3 тэрбум ам.долларын худалдан авалтын зөвшөөрлийнхөө бараг 96 хувь буюу 2.88 тэрбум орчим ам.долларыг нь аль хэдийн зарцуулаад байжээ. Түүнчлэн тус компани STRC хувьцааг эргүүлэн худалдаж авахад зориулан 211.8 сая ам.долларыг нэмж зарцуулсан байна.