Биткойны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Strategy (MSTR) компани санхүүгийн удирдлагын шинэ бодлогоо танилцууллаа. Тус компани нь хувьцаа эзэмшигчдэд олгох STRC ногдол ашгийг 12 хувь болгон нэмэгдүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.
Үүний зэрэгцээ, компани 2 тэрбум долларын үнийн дүн бүхий хувьцааг эргүүлэн худалдаж авах (buyback) ажиллагааг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэр нь компанийн хөрөнгийн удирдлагын шинэ тогтолцооны нэг хэсэг юм.
Түүнчлэн, Strategy (MSTR) нь өөрийн эзэмшиж буй биткойны тодорхой хэсгийг худалдах боломжийг бүрдүүлсэн байна. Ингэж олсон орлогыг компанийн нөөцийг бүрдүүлэх, ногдол ашиг олгох, өрийн үүргээ биелүүлэх болон хувьцаа эргүүлэн худалдаж авах үйл ажиллагаанд зарцуулах юм.