Биткойн худалдан авалтаараа олны анхааралд байдаг Strategy компани энэ удаад стратегийн өөрчлөлт хийж, хөрөнгө оруулалтаа түр зогсоожээ. Тус компани одоогоор 3 тэрбум долларын бэлэн мөнгөний нөөцийг бүрдүүлээд байна.
Энэхүү шийдвэр нь компанийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой аж. Тодруулбал, хуримтлуулсан энэхүү бэлэн мөнгөний нөөц нь компанийн давуу эрхийн хувьцааны ногдол ашиг болон өрийн хүүгийн төлбөрийг 20 гаруй сарын турш бүрэн хангахад хүрэлцэхүйц хэмжээний санхүүгийн хамгаалалт болж байна.