Unknown Worlds Entertainment компанийн бүтээл болох Subnautica цуврал тоглоом нь өөрийн гэсэн өвөрмөц ертөнц, адал явдлаар тоглоом сонирхогчдын таашаалд нийцсэн билээ. Тэгвэл удахгүй худалдаанд гарахаар төлөвлөгдөж буй Subnautica 2 тоглоомын техник хангамжийн шаардлага нь зарим залуу тоглогчдыг бага зэрэг бухимдуулж магадгүй байна.

Dot Esports цахим хуудасны мэдээлснээр Subnautica 2 тоглоомыг хамгийн багадаа 1080p нягтралтай, график тохиргоог доогуур түвшинд ажиллуулахад GTX 1660 видео карт шаардлагатай аж. Харин 4K нягтралтай, график тохиргоог хамгийн дээд түвшинд тоглохыг хүсвэл RTX 5070Ti видео карт хэрэгтэй болох нь. Энэ нь одоогийн зах зээл дээрх хамгийн хүчирхэг видео картуудын нэг юм.

Тоглоомын техник хангамжийн шаардлага өндөр байгаа нь тоглоомын график дүрслэл сайжирсантай холбоотой байж болох ч, зарим залуус шинэ видео карт худалдан авах шаардлагатай болж байгаа нь санхүүгийн дарамт учруулж болзошгүй юм.

Гэсэн хэдий ч, тоглоом хөгжүүлэгчид тоглоомыг олон төрлийн компьютер дээр ажиллах боломжтой болгохын тулд оновчлол дээр ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ирэх саруудад тоглоомын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарахыг хүлээцгээе.