Кибер спортын Super DraculaN тэмцээний аваргын төлөөх тоглолт болохоор товлогдоод байна. Энэхүү шийдвэрлэх шатанд Inner Circle болон Acend багууд тус тус шалгарч үлдлээ.

Дээрх хоёр баг нь тэмцээний хагас шигшээд шууд эрхтэйгээр өрсөлдсөн багуудыг ялж, улмаар их аваргын төлөөх тоглолтод оролцох эрхээ авсан байна. Одоогоор хоёр багийн хооронд болох шийдвэрлэх тулаан хүлээгдэж байна.