Apple компани олон жил яригдсан iPhone Duo утсаа саяхан болсон "Surprise and shine" арга хэмжээний үеэр танилцуулсан бөгөөд 256GB багтаамжтай хувилбар нь 1,999 ам.доллароос эхлэн, 10-р сарын 23-нд худалдаанд гарахаар товлогдоод байна. Гэсэн хэдий ч нугардаг утасны зах зээлд хэдийнэ байр сууриа олсон бусад брэндүүдийн загваруудыг T-Mobile-оос харьцангуй хямд үнээр авах боломжтой байна.
Samsung Galaxy Z Fold 8 ба Z Fold 8 Ultra
T-Mobile-оос зарласан урамшууллын хүрээнд, Experience Beyond багцын хэрэглэгчид шаардлага хангасан хуучин утсаа солих (trade-in) нөхцөлөөр Samsung Galaxy Z Fold 8 утсыг 1,900 хүртэлх ам.долларын хөнгөлөлт эдэлж, үнэгүй буюу 0 ам.доллароор авах боломжтой. Мөн уг утсанд Experience More эсвэл Experience Beyond багцаар 1,100 хүртэл, ихэнх багцад 500 хүртэл, Simple Choice багцад 250 хүртэлх ам.долларын хөнгөлөлт санал болгож байна.
Харин анхны үнэ нь 2,099.99 ам.доллароос эхэлдэг Samsung Galaxy Z Fold 8 Ultra загварын хувьд Experience Beyond багцаар шаардлага хангасан утас сольж өгвөл мөн 1,900 хүртэлх ам.долларын хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнээс гадна Experience More эсвэл Experience Beyond багцад 1,100 хүртэл, бусад ихэнх багцад 500 хүртэл, Simple Choice багцад 250 хүртэл ам.долларын хямдрал олгож байна.
Motorola Razr Fold
Эхлэх үнэ нь 1,899.99 ам.доллар бүхий Snapdragon 8 Gen 5 чипсеттэй Motorola Razr Fold утасны хувьд шаардлага хангасан төхөөрөмжөө солих нөхцөлөөр Experience Beyond багцад 1,100 хүртэл, Experience More эсвэл Experience Beyond багцад 800 хүртэл, бусад ихэнх багцад 500 хүртэл, Simple Choice багцад 250 хүртэлх ам.долларын хөнгөлөлт авах нөхцөл 9-р сарын 10-ны байдлаар үйлчилж байна.