АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюун ухааны (AI) дата төвүүдийг гадаад улсад байгуулсан Америкийн компаниудад «маш өндөр татвар» ногдуулна хэмээн баасан гарагт сүрдүүлжээ.

Азийн орнуудад хийсэн айлчлалаасаа буцаж ирснийхээ дараа Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Трампын хувьд хиймэл оюун ухааны өрсөлдөөнд ялахын тулд эдгээр төвийг өргөжүүлэх нь нэн чухал гэж үзэж байгаа ч Америкийн олон нийт тэдгээрийн үр өгөөжид туйлын эргэлзээтэй хандаж буй нь уг асуудлаарх үзэл бодлын зөрүүг илтгэж байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч өөрийнх нь тодорхойлж буйгаар «супер оюун ухаан» хөгжүүлэлтийн чиглэлд АНУ нь Хятад улсаас түрүүлж явааг тэмдэглэхийн сацуу холбогдох анхааруулгыг компаниудад хандан өгчээ.