Олон сарын турш үргэлжилсэн таамаг, мэдээллийн дараа Apple компани шинэ iPhone загварууд болон Apple Watch, AirPods зэрэг бүтээгдэхүүнүүдээ албан ёсоор танилцууллаа.

Шинэ төхөөрөмжүүд танилцуулагдсаны дараа хэрэглэгчдийн анхаарал худалдан авалтын хөнгөлөлт, нөхцөлүүд рүү шилжиж эхэлсэн байна. Тухайлбал, T-Mobile энэ амралтын өдрүүдэд iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загваруудад 1,000 ам.долларын хөнгөлөлт үзүүлэх урамшуулал зарлажээ.

Уг хямдралыг авахын тулд хэрэглэгчид дугаартайгаа шилжин ирж Experience Beyond багцад бүртгүүлэх, эсвэл уг багцын хүрээнд шаардлага хангасан ямар ч нөхцөлтэй хуучин утсаа тушаах (trade-in) шаардлагатай аж.

Өмнө нь байсан бүрэн үнэгүй авах боломж дууссан ч 1,199.99 ам.долларын үндсэн үнэтэй iPhone 18 Pro загвараас 1,000 ам.доллар хасагдсанаар 36 сарын хугацаанд сард төлөх төлбөр нь 5.56 ам.доллар болж буурч байна. Хэмнэлтийн дүнг 36 сарын төлбөрийн хугацаанд сар бүрийн хөнгөлөлт хэлбэрээр тооцон олгох аж.

Түүнчлэн худалдан авагчид тухайн утасны үндсэн үнэд ногдох орон нутгийн борлуулалтын татварыг урьдчилж төлөх бөгөөд нэг шугам бүрд стандарт 35 ам.долларын төхөөрөмж холболтын хураамж төлөх шаардлагатайг сануулжээ.