Кибер спортын ертөнцөд анхаарал татаж буй Team Nemesis багийн тоглогч sacred финалд оролцохын өмнөх сэтгэл зүйн байдлынхаа талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр тус тэмцээний хамгийн залуу тоглогч хэдий ч финалд шалгаран үлдээд буй энэ үед ямар нэгэн дарамт шахалт мэдрэхгүй байгаагаа онцолсон байна.

"Итгэл бол итгэл" хэмээн тодотгосон sacred финалд тоглохын өмнө даруу төлөв байдлаа хадгалах нь чухал болохыг дурджээ. Тэмцээний оргил үе ойртож байгаа ч тэрээр өөрийн болон багийнхаа бэлтгэлд анхаарлаа төвлөрүүлж, тайван байдлаа хадгалсаар байна.