Крипто олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг TeraWulf компани хиймэл оюуны технологийн Anthropic компанитай 19 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулжээ. Энэхүү томоохон хэлэлцээрийн мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны ханш өссөн байна.

Anthropic нь хиймэл оюуны салбарт тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд TeraWulf-ийн хувьд энэхүү хамтын ажиллагаа нь бизнесийн шинэ чиглэл рүү хийж буй томоохон алхам болж байна. TeraWulf компанийн гүйцэтгэх захирлын мэдэгдсэнээр, уг гэрээ нь тус компанийн хиймэл оюуны дэд бүтцийг дэмжих чиглэлд хийсэн эргэлтийн цэг болон бизнесийн стратегийг нь баталгаажуулж байгаа юм.

Компани нь уламжлалт крипто олборлолтоос хиймэл оюуныг дэмжих чиглэл рүү үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь хөрөнгийн зах зээлд ийнхүү эерэгээр нөлөөлж байна.