Дэлхийн крипто зах зээлд өргөнөөр ашиглагддаг стейблкойн болох Tether (USDT)-ийн АНУ-ын зах зээл дэх ирээдүй тодорхойгүй байдалд орлоо. Тодруулбал, АНУ-ын GENIUS хууль батлагдсанаас хойш нэг жил өнгөрсөн ч тус улсын зохицуулагч байгууллагууд холбогдох дүрэм журмыг боловсруулж амжаагүй байна.

Энэхүү хуулийн хүрээнд тавигдах шаардлага, дүрэм журам нь 2028 оны долдугаар сар гэхэд бүрэн хэрэгжиж дуусах юм. Одоогоор зохицуулалтын тодорхой заалтууд гараагүй байгаа нь USDT-ийг АНУ-ын крипто платформууд дээр цаашид хэрхэн ашиглагдах вэ гэдэг асуултыг дагуулж байна.

Тус хууль нь АНУ-ын крипто салбарт томоохон өөрчлөлтүүдийг авчрах төлөвтэй байгаа бөгөөд Tether-ийн хувьд ирэх хоёр жилийн хугацаанд өөрийн байр сууриа хадгалах эсэх нь анхаарлын төвд байна. Зах зээлийн шинжээчид зохицуулагчдын гаргах шийдвэр болон хуулийн хэрэгжилт нь крипто биржүүд дээрх USDT-ийн ирээдүйг шийдвэрлэх гол хүчин зүйл болно гэж харж байна.