Тогтвортой ханштай крипто валют (stablecoin) гаргагч Tether компани өөрийн эзэмшлийн 23 тэрбум ам.долларын алтны нөөц-өө ашиглах шинэ стратеги хэрэгжүүлэхээр болжээ.

Тус компани нь XAUT буюу алтаар баталгаажсан токен эзэмшигчдэд өөрийн эзэмшиж буй алтаа барьцаалан зээл авах боломжийг олгох юм. Энэхүү үйлчилгээ нь биткойн барьцаалан зээл авдагтай ижил зарчмаар ажиллах бөгөөд хэрэглэгчид үндсэн хөрөнгөө зарах шаардлагагүйгээр санхүүгийн эргэлтэд оруулах боломжтой болж байна.

Tether-ийн хувьд энэ нь алтаар баталгаажсан токен стратегиа өргөжүүлж буй нэгэн алхам юм. Ингэснээр хэрэглэгчид өөрсдийн эзэмшиж буй XAUT токен-оо ашиглан үнэ цэнэтэй хөрөнгөө хэвээр хадгалахын зэрэгцээ зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж байна.