Алдартай тоглоом хөгжүүлэгч From Software компани өөрсдийн шинэ бүтээл болох The Duskbloods тоглоомын онлайн туршилтад (Network Test) оролцох хүсэлтийг албан ёсны вэб сайтаар нь дамжуулан хүлээн авч эхэллээ.

Энэхүү боломж нь Nintendo Switch 2 тоглоомын төхөөрөмж ашигладаг тоглогчдод зориулагдсан юм. Олон тоглогчийн горим бүхий энэхүү тулаант тоглоомыг албан ёсоор худалдаанд гарахаас нь өмнө туршиж үзэх боломжийг уг арга хэмжээ олгож байна.

Бүртгүүлэх хугацаа 7-р сарын 22-ны 07:00 цагаас (PDT) 7-р сарын 28-ны 07:00 цаг (PDT) хүртэл үргэлжилнэ. Туршилтад оролцох эрх авсан тоглогчдын нэрсийг 8-р сарын 7-нд зарлах юм.