Алдартай THE FINALS тоглоомын хөгжүүлэгчид 11-р улирлын шинэ контентуудаа албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн шинэчлэлтээр тоглоомын явцад нөлөөлөх хэд хэдэн чухал өөрчлөлтүүд хийгдэх юм.

Шинэчлэлтийн гол хэсгүүдэд тулааны систем (melee rework) багтаж байгаа бөгөөд энэ нь тоглолтын явцад илүү өргөн боломжийг олгох төлөвтэй байна. Түүнчлэн, тоглогчид Galaxy Estates хэмээх шинэ газрын зураг дээр өрсөлдөх боломжтой болох юм.

Үүнээс гадна, тоглолтын туршлагаа сайжруулахыг хүссэн тоглогчдод зориулж боттой тоглох (bot matches) горимыг нэмж байгаагаа дуулгалаа. Тоглоомын хөгжүүлэгчид "Contestants, we have a liftoff!" хэмээн мэдэгдэж, шинэ улирлын эхлэлийг зарласан байна.