Алдартай THE FINALS тоглоомын хөгжүүлэгчид гурав дахь жилийнхээ албан ёсны төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү төлөвлөгөөнд тоглоомын явцыг илүү сонирхолтой болгох олон талт өөрчлөлтүүд багтсан байна.
Тоглоомын гурав дахь жилийн хүрээнд тулааны систем (melee rework)-ийг бүхэлд нь шинэчлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний зэрэгцээ шинээр нэгдэж буй тоглогчдод зориулсан онбординг буюу зааварчилгааны систем-ийг илүү ойлгомжтой болгох ажээ. Эдгээр өөрчлөлтүүд нь тоглоомын туршлагыг сайжруулахад чиглэж байна.
Түүнчлэн, тус төлөвлөгөөний хүрээнд 10-аас 12 дугаар улирлын контентуудыг багтаасан бөгөөд энэ нь тус тоглоомын түүхэн дэх хамгийн том улирал болох юм. Шинэ улирлууд болон томоохон шинэчлэлүүд нь THE FINALS-ын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг эх сурвалжид онцолжээ.